Нэвт:
Сонсогч та бүхэн “Мянганы газраас дуурсгалтай Мянгадын чонон саарал” зохиомж
хүлээн авч сонсоно уу.
Хөгжим
Нэвт: Одоогоос
далаад жилийн тэртээ Ховд аймгийн Мянгад сумын нутаг Товдоны булан гэдэг газар
малчин Гомбоогийн адуун сүргийн борогч гүүнээс босоо саарал унага төржээ.
Хөгжим
Бат-Очир хүү: Ааваа би хэзээ чонон саарлыгаа унаад наадамд уралдах юм бэ?
Гомбо:
Одоо миний хүү том болж. Энэ зуны наадмаар хоёулаа саарлынхаа хурдыг үзнэ ээ.
Гомбын бодол: /Миний адуунд төрсөн босоо саарал унага. Хурдан хүлгийн
шинжтэй сайхан хүлэг болж дээ./
Хөгжим/богино/
Нэвт:
Маргааш өглөө нар хөөрсөн хойно аав хүү хоёр үсэргээний газар луу саарал даагаа
сойхоор явлаа.
Таслал хөгжим
Нэвт:
Үсэргээний морьд ирэхэд түрүүлж ирсэн саарал даагыг харан суусан нутгийн хөгшин
Даш гуай ийн бодлоо./Энэ чинь нөгөө хавийн хүмүүсийн яриад байсан босоо төрсөн унага нь байх нь.
Овоо дорвиун хүлэг болох нь ээ./
Даш гуай:
За Гомбоо хүү энэ хурдан даагаа наадамд сойж байна уу?
Гомбо:
Тийм ээ Даш ах аа. Та хурд мэдэх хүн байна даа. Миний даагыг шинжээд өгөөч.
Даш гуай:
Том нүд, том толгойтой, биеэр ч бусад морьдоос том юм. Майхан шиг алцгар
салтаатай, галуун сагагтай хурдлах шинж байна аа.
Нэвт:
Тэгээд Даш гуай дааганд дөхөж очоод, хавиргыг нь тэмтэрч тоолсноо гайхсан
янзтай дахин тоолоод “үгүй ээ энэ чинь” гэж дуу алдав.
Даш гуай:
Миний дүү ахдаа энэ даагаа зарчих. Ах нь дүүгээ гомдоохгүй шүү.
Гомбо: /Инээснээ/ Та ингэж хэлэхийг бодоход хурдлах л юм байна. Миний ганц
хүүгийн хайртай ганц даага нь байгаа юм. Хоёул багаасаа ноололдсон юм. Хүү минь
гомдчихно.
Даш гуай:
За тэгвэл миний дүү сайн сонс. Ганц хоёр уралдуулаад өөр улсад өндөр үнэнээс
өгөв дөө. Ховор хурдан хүлгийн шинж, илүү хавиргатай морь байна.
Хөгжим
Нэвт:
Наадмын өдөр ойртсоор л. Бат-Очир хүү саарал даагаа унаж уралдах өдрөө хуруу
даран тоолон, догдлон хүлээсээр.
Хөгжим
/богино/
Бат-Очир хүү: Хөөх миний саарал чинь ямар ганган болчихоо вэ?
Гомбо:
Өнөөдөр Миний хүү саарал даагаа унаад анхны наадамдаа уралдана шүү дээ.
Бат-Очир хүү: Гоё доо. Би ээжээр оюулсан шинэ бүүргээ гаргаад ирье. Авдарт хадгалчихсан
байгаа. Миний номхон хурдан саарал минь хоёулаа түрүүлнэ шүү.
Наадмын талбайн шум + хүмүүс морьд эргэлээ, морьд гарлаа гэж шуугилдана.
Нэвт:
Унаач хүүхдүүдийн гийнгоон дуу ойртож түрүү саарал барианд орлоо. Гомбын морь
түрүү саарлыг арай хийн гүйцэж барилаа. Даага нь түрүүлж ирсэнд аав хүү хоёр
бөөн баяр хөөр.
Шум /Гомбо хүү хоёрын инээд, хүмүүсийн шуугиан/
Нэвт: Энэ
зуны наадам бүрийг босоо саарал алгассангүй, уралдах бүрдээ түрүү магнайгаа
алдсангүй. Олон ч аймаг сумдын наадамд онцгой түрүүлж ирэхэд нь хавийн хүмүүс
атаархаж, холын хүмүүс шунаж, их үнэ хөлс амлана. Ингэж зун зуны наадамд
түрүүлсээр хурдан саарал хязаалан болов.
Хөгжим /Чонон саарал дууны хэсэг/
Нэвт:
Тэр зун нь Мянгад сумын “Их аралын сургууль”-ийн баяр наадмаар ойрхи аймаг
сумдын өөлд, хасаг, баяд, дөрвөд, торгууд өчнөөн олон хүлгүүдийн нэг нь ч
Гомбын саарлын өмнө давхисангүй.
Шум /наадмын талбайд цугласан холын хүмүүс наадах чинь бүдүүн
морь байна/
Нэвт:
Хүмүүсийн маргааныг тасалж Гомбын хязааланг дахин шүдлэж үзэхэд яахын аргагүй
хязаалан байсанд хэн ч юу ч гэж чадсангүй.
Бат-Очир хүү: Аав аа миний чонон саарал морьд гарахаар саахалт хэрийн газар
тасарчихаад, жаахан биеэ нөөгөөд, хоёр чихээ сортолзуулаад л хойноос морь дөхөх
чимээ чагнаж байгаад дөхөөд ирэхээр нь дахиад холдоод явсаар байгаад цуцахгүй
ороод ирдэг шүү.
Гомбо:
Тийм үү миний хүү сайн ажжээ. Нээрэн ч аав нь аль хурднаа унаад ирчихээд
саарлыг арайхийн гүйцэж барьж байна шүү. Миний бор хүү сайн унаач болжээ.
Нэвт:
Наадмын талбай дээр цуглан суусан нутгийн хөгшид ийн ярилцав.
-
Энэ
саарал морь чинь нөгөө домог болон яригдаж ирсэн үе нугаламгүй ажнай хүлэг
мөнөөс мөн.
-
Тэгэхээр
залуучууд та нар алсдаа ясыг нь заавал үзээрэй.
Нэвт:
Дараа зун нь зэргэлдээх Увс аймгийн даншиг наадамд уралдав. Хол ойрын олон
хүлэг баруун хязгаарын даншигт хурд хүчээ сойхоор очжээ. Энэ үеэр чонон саарлыг
уралдахыг мэдээд Увсынхан бусад шиг бид ч гэсэн гадны моринд наадмын түрүүгээ
алдаж болохгүй. Нэр төрөө бодох хэрэгтэй гээд чонон саарлын өмнө давхих хүлэг
хэрэв уралдуулахгүй бол болохгүй нь гэжээ. Гэвч гүйцэж түрүүлэх магадлал
багатай учир ямар ч хамаагүй аргаар түрүүлүүлэхгүй гэж хүмүүс явуулж морьд
гараанаас гарахад чонон саарлыг барьж хоцроожээ. Уралдааны морьд газрынхаа талд
ороход чонон саарлыг араас нь тавихад юу ч харагдахаа больтол тоос манаруулан
алга болжээ.
Шум /морины бариан дээр хүмүүс одоо чамайг түрүүлэхийг чинь
харъя л даа гээд бардамнан ярилцана/
Нэвт:
Гэтэл барианы саарал соёолон салхи татуулан оров. Хүмүүс “Мянгадын саарал”, “Чонон
саарал” гэж шуугилдахад хэн ч эсэргүүцэж чадалгүй, аргагүй хурдан хүлэг байна
гэж цоллон, биширсэн гэдэг. Энэ хурдан ажнай Ховд, Увс аймгийн аймгийн наадамд бүрэн
бус мэдээгээр 16 түрүүлж, 4 удаа аман хүзүүлж 1 удаа айрагдаж байжээ.
Гомбоогийн чонон саарал 1950 оны дунд үед уралдааны морины даамлуудын
тооцсоноор 28,8 киллометр замыг 27 минут буюу 17,8 м/сек хурдлан түрүүлж, энэ хурдаараа улсад хоёрт орж
байжээ. Чонон саарлын молор эрдэнэ толгойг одоо аймгийн алдарт уяач, сумын заан
Жамцын Чулуунбат хадгалж байна. Мянгадынхан чонон саарлыгаа алдаршуулсан олон
шүлэг, дуу байдаг бөгөөд “Чонон саарал” гэдэг уран, гавшгай хөдөлгөөнтэй монгол
бүжиг хүртэл байдаг юм.
Хөгжим
/Чонон саарал шүлгийн хэсэг/
Энгийн нэгэн
хүлэг биш
Эрдэмтэйхэн
адуу билээ
Эзэн Чингис богдын
Найман шаргын угшил гэлээ
Их дөрвөн Ойрдын
Аранзал зээрдийн уг нь билээ
Илд агссан Бошготын
Эзэн Чингис богдын
Найман шаргын угшил гэлээ
Их дөрвөн Ойрдын
Аранзал зээрдийн уг нь билээ
Илд агссан Бошготын
Гал шаргын удам
гэлээ
Хам манжийн
эсрэг
Цэрэглэн боссон
Чингүнжавын
Хагсааж
жагсаасан агтны
Манлай нь юм
гэнэ лээ
Хаан эзнийхээ зарлигаар
Хан Алтайдаа
суурьшсан
Хар хаяавчтай
Мянгадын
Адуу нь юм гэнэ
лээ.
Үүр туган
сүүлтэй
Үүлэн цэнхэр
азарганы
Үлгэрийн сайхан
амьтан
Мянгадын чонон саарал аа.
Хөгжим /Чонон саарал
дууны хэсэг тодорч ирнэ/
Нэвт: Далаад
жилийн дотор төрөөгүй байгаа чонон саарал шиг гоц хурдан ажнай хүлгийн удам үе
нугаламгүй адуун сүрэг Мянгад нутагт тасраагүй өсөж үржиж байгаа цагт дахин
төрөх нь эргэлзээгүй биз ээ.
No comments:
Post a Comment