Эх хэлний минь дархлаа суларч, их үндэстний дархан байдалд заналхийлсээр. Одоогийн бидний амьдарч байгаа энэ зуунд бүх зүйл хуучин хэлбэрээ халж, улам дэвшилтэт боловсронгуй болон хөгжсөөр. Үүнтэй зэрэгцэн хүмүүсийн үйл ажиллагааны чухал хэсэг, үндэс нь болох хэл соёл маань ч улам боловсронгуй болж байх шиг. Гэвч бас тийм биш, сайны хажуугаар саар гэгчээр олон нийтийн мэдээллийн хэрэгслүүд, хүмүүсийн ярилцах хэрэгцээ шаардлага нэмэгдэхийн хэрээр янз бүрийн олон хүчин зүйлээс шалтгаалсан сөрөг үр дагаварууд урган гарсаар. Энэ нь сонгодог монгол хэлний дархлааг бага багаар алдагдуулж байна. Хэлний дархлаа гэдгийг би ухаандаа эх хэлнийхээ үеэс үед эрхэмлэн хадгалж дамжуулсан дагшин байдал, цааш хөгжих үйл явц гэж ойлгодог.
Monday, May 19, 2014
"Монголчууд бид Монгол хэлээ мэдэх үү?"
Эх хэлний минь дархлаа суларч, их үндэстний дархан байдалд заналхийлсээр. Одоогийн бидний амьдарч байгаа энэ зуунд бүх зүйл хуучин хэлбэрээ халж, улам дэвшилтэт боловсронгуй болон хөгжсөөр. Үүнтэй зэрэгцэн хүмүүсийн үйл ажиллагааны чухал хэсэг, үндэс нь болох хэл соёл маань ч улам боловсронгуй болж байх шиг. Гэвч бас тийм биш, сайны хажуугаар саар гэгчээр олон нийтийн мэдээллийн хэрэгслүүд, хүмүүсийн ярилцах хэрэгцээ шаардлага нэмэгдэхийн хэрээр янз бүрийн олон хүчин зүйлээс шалтгаалсан сөрөг үр дагаварууд урган гарсаар. Энэ нь сонгодог монгол хэлний дархлааг бага багаар алдагдуулж байна. Хэлний дархлаа гэдгийг би ухаандаа эх хэлнийхээ үеэс үед эрхэмлэн хадгалж дамжуулсан дагшин байдал, цааш хөгжих үйл явц гэж ойлгодог.
Sunday, May 18, 2014
Friday, May 16, 2014
Б.Хишигзаяа "Дархад дууны мастер Д.Надмид" хөрөг тэмдэглэл
Наадмын өмнөх үсэргээнд унаач хүүхдүүдийн гийнгоон дуу
уул толгодыг сэрээнэ. Тэдний дундаас
уянгалаг цээл хоолойтой охин хүүхдийн дуу дийлэн цангинахад нутгийн хүмүүс
аавыгаа дуурайсан сүрхий дуучин болох нь ээ гэж ярилцана. Тэр жаахан охин бол цагтаа
Жалханцхутагтын баруун гарын дуучин явсан Дэчинсандуй дуучны охин Надмид билээ.
Багаасаа авьяас нь илэрсэн жаахан охин Тосон уулаа бараадан хонь хургаа хариулж
явахдаа хавь ойрын хүмүүсийн сайхан дуучин Цогзолмаа гэж ярилцахыг сонсоод
Цогзолмаа болж хонины бэлчээрт дуулахад ээж нь “Миний охин Хандмаа болжээ” гэж
өхөөрддөг байжээ. Хандмаа гэдэг нь тэр үеийн хүмүүсийн дуучин хүнийг нэрлэдэг
нэр байсан гэнэ.
Өдгөө ард түмний дунд Дархад дууны мастер гэж алдаршсан
дуучин Надмид дөчин тав, зургаан жил дуулсан гэхэд сайхан хоолой нь хэвээрээ.
Тэрээр анх 26-тайдаа “Улсын тэргүүний дуучдын уралдаан”-д орж шалгараад УАДБТ-т
1962 онд оржээ. Олон олон уралдаанд оролцож шагнал хүртэж байсан ч гавъяатын
тэмдэг түүний энгэрийг цоолоогүй юм. Гэвч Надмид дуучин бол ард түмнийхээ
дундах гавъяат аваагүй олон гавъяатуудын нэг.
“Тосонгийн орой тоосроод байна
Тогтож суухаа байлаа” гэж дэлхийг уяраасан монгол аялгуу
бол яахын аргагүй Надмид гуайн бүтээл. Энэ дуу, энэ дуучин дэлхийд танил болсон
түүх бас их сонирхолтой. Ардын дуу авч бүтээл хийдэг Энигма хамтлаг Надмид
дуучны зөвшөөрөлгүйгээр дууг нь авч ашигласан нь дэлхий даяар “Тосонгийн орой”
дууг мэдэх эхлэл болжээ. Уг нь энэ дуу анх: Тосонгийн
орой тоосроод байна
Тосоо идмээр санагдаад байна
Мандалын орой манараад байна
Махейраа идмээр санагдаад байна гэдэг үгтэй ардын уртын
дуу байжээ. Гэтэл Надмид гуай ахтайгаа хэлэлцэн үг, аяыг нь өөрчилж өөрийн
бүтээл болгожээ. Гэсэн хэдий ч оюуны өмчийн газраас албан ёсоор зохиогчийн эрх
авч өөрийн мэдлийн бүтээл болгохыг нэг их тоосонгүй.
Нэр үг бүтээх "-лт" дагаврын буруу хэрэглээний тухай
-ЛТ
дагаврыг хэтрүүлэн хэрэглэж буй тухай
Монгол хэлний жинхэнэ нэр тоо, тийн ялгал, хамаатуулах
нөхцөлөөр хувилдаг. Энэ шинжээрээ бусад аймгийн үгсээс ялгаатай. Нэр ба үйл
үгийн идэвхтэй язгуур үндсэнд дагавар залгах, үг үндэс хоорондоо хоршин нийлэх аргаар
жинхэнэ нэр бүтдэг. Нэр үг бүтээх дагаврыг зөв хэрэглэх, түүний утгыг сайтар
ухаарах, илтгэх өнгө аясыг нарийн нягт тунгаасны дүнд хэрэглэх нь маш чухал юм.
Дагавар гэдэг нь үгийн язгуур ба үндсэнд залгаж, шинэ үг
бүтээх үүрэгтэй залгавар бүтээвэр юм. Төсөөтэй дагаврыг ялгааг анзааралгүй, нэг
дагаврыг бүх юманд залгах алдаа гарсанаар найруулга суларна. Тухайлбал: Үйл язгуураас нэр үг бүтээх “-лт” дагавар
- ыг хэтрүүлэн хэрэглэж байна.
-ЛТ дагавар нь “үгүй” гэдэг үгтэй холбон хэрэглэгдэж
болно.Жишээ нь: Санаа зоволт үгүй, хязгаарлалт үгүй гэх мэт.
Монгол хэлэнд ялалт, ололт, амжилт, дүгнэлт, сургалт,
байгуулалт, асуулт, уулзалт гэх мэт оновчтой үүсгэсэн үг олон. Өдөр тутам, хаа
сайгүй хэрэглэж буй жишээнүүдээс дурдвал:
·
Сургуулийн
өмнөх насны хүүхдүүдийг цэцэрлэгт бүрэн хамруулах БСШУЯ-ны бодлогыг хэрэгжүүлэх
зорилгоор 5-6 настай хүүхдүүдийн сургалтын
төлбөр хямдарлаа.
·
Түүний
сандарч байгаа байдлаас харахад энэ уулзалт
түүнд ямар чухал болохыг ухааран үйлчлүүлэхийг зөвшөөрөв.
·
Өмнөд
Солонгосын “Big Bang”
хамтлагийн дуучин Tae Yang хоёр хоног үргэлжилсэн “Solar” хэмэээх бие даасан тоглолтоо
амжилттай хийсэн. Эхний өдрийн тоглолт
бүх насныханд нээлттэй байсан бол
дараагийн өдөр болсон тоглолт нь 18
болон түүнээс дээш насныханд зориулсан байв гэхчлэн оновчтой жишээнүүд олон. Гэвч
төмс услах - төмсний ургалт, газар бордох - газар бордолт, тариалан услах
- тариалан услалт, гэрлэх - гэрлэлт, төрөх
- төрөлт, худалдан авах - худалдан авалт гэх зэргээр зүй бус нэр үг үүсгэн
хэрэглэж буй тохиолдол их болжээ.
-ЛТ
дагаврыг буруу хэрэглэж буй жишээнүүд:
Зургаан сар тутамд мэргэжлийн эмчээс зөвлөгөө авч, аль
болох витаминлаг, минераллаг хүнс хэрэглэж, хооллолтоо зөв тохируулвал урьдчилан
сэргийлэлт болж чадах юм.
®
Хооллолт
гэдэг буруу хэлбэржсэн үгийн оронд “хоол хүнсээ”,”хооллох цагаа” гэх мэтчилэн
тохирох үгээр солин найруулж болно.
®
Сэргийлэлт
болох гэдгийг “сэргийлж” гэж найруулна.
Б.Хишигзаяа "Мянганы газраас дуурсгалтай Мянгадын чонон саарал" радио зохиомж
Нэвт:
Сонсогч та бүхэн “Мянганы газраас дуурсгалтай Мянгадын чонон саарал” зохиомж
хүлээн авч сонсоно уу.
Хөгжим
Нэвт: Одоогоос
далаад жилийн тэртээ Ховд аймгийн Мянгад сумын нутаг Товдоны булан гэдэг газар
малчин Гомбоогийн адуун сүргийн борогч гүүнээс босоо саарал унага төржээ.
Хөгжим
Бат-Очир хүү: Ааваа би хэзээ чонон саарлыгаа унаад наадамд уралдах юм бэ?
Гомбо:
Одоо миний хүү том болж. Энэ зуны наадмаар хоёулаа саарлынхаа хурдыг үзнэ ээ.
Гомбын бодол: /Миний адуунд төрсөн босоо саарал унага. Хурдан хүлгийн
шинжтэй сайхан хүлэг болж дээ./
Хөгжим/богино/
Нэвт:
Маргааш өглөө нар хөөрсөн хойно аав хүү хоёр үсэргээний газар луу саарал даагаа
сойхоор явлаа.
Таслал хөгжим
Нэвт:
Үсэргээний морьд ирэхэд түрүүлж ирсэн саарал даагыг харан суусан нутгийн хөгшин
Даш гуай ийн бодлоо./Энэ чинь нөгөө хавийн хүмүүсийн яриад байсан босоо төрсөн унага нь байх нь.
Овоо дорвиун хүлэг болох нь ээ./
Даш гуай:
За Гомбоо хүү энэ хурдан даагаа наадамд сойж байна уу?
Гомбо:
Тийм ээ Даш ах аа. Та хурд мэдэх хүн байна даа. Миний даагыг шинжээд өгөөч.
Даш гуай:
Том нүд, том толгойтой, биеэр ч бусад морьдоос том юм. Майхан шиг алцгар
салтаатай, галуун сагагтай хурдлах шинж байна аа.
Нэвт:
Тэгээд Даш гуай дааганд дөхөж очоод, хавиргыг нь тэмтэрч тоолсноо гайхсан
янзтай дахин тоолоод “үгүй ээ энэ чинь” гэж дуу алдав.
Даш гуай:
Миний дүү ахдаа энэ даагаа зарчих. Ах нь дүүгээ гомдоохгүй шүү.
Гомбо: /Инээснээ/ Та ингэж хэлэхийг бодоход хурдлах л юм байна. Миний ганц
хүүгийн хайртай ганц даага нь байгаа юм. Хоёул багаасаа ноололдсон юм. Хүү минь
гомдчихно.
Даш гуай:
За тэгвэл миний дүү сайн сонс. Ганц хоёр уралдуулаад өөр улсад өндөр үнэнээс
өгөв дөө. Ховор хурдан хүлгийн шинж, илүү хавиргатай морь байна.
Хөгжим
Нэвт:
Наадмын өдөр ойртсоор л. Бат-Очир хүү саарал даагаа унаж уралдах өдрөө хуруу
даран тоолон, догдлон хүлээсээр.
Хөгжим
/богино/
Бат-Очир хүү: Хөөх миний саарал чинь ямар ганган болчихоо вэ?
Гомбо:
Өнөөдөр Миний хүү саарал даагаа унаад анхны наадамдаа уралдана шүү дээ.
Бат-Очир хүү: Гоё доо. Би ээжээр оюулсан шинэ бүүргээ гаргаад ирье. Авдарт хадгалчихсан
байгаа. Миний номхон хурдан саарал минь хоёулаа түрүүлнэ шүү.
Наадмын талбайн шум + хүмүүс морьд эргэлээ, морьд гарлаа гэж шуугилдана.
Нэвт:
Унаач хүүхдүүдийн гийнгоон дуу ойртож түрүү саарал барианд орлоо. Гомбын морь
түрүү саарлыг арай хийн гүйцэж барилаа. Даага нь түрүүлж ирсэнд аав хүү хоёр
бөөн баяр хөөр.
Шум /Гомбо хүү хоёрын инээд, хүмүүсийн шуугиан/
Нэвт: Энэ
зуны наадам бүрийг босоо саарал алгассангүй, уралдах бүрдээ түрүү магнайгаа
алдсангүй. Олон ч аймаг сумдын наадамд онцгой түрүүлж ирэхэд нь хавийн хүмүүс
атаархаж, холын хүмүүс шунаж, их үнэ хөлс амлана. Ингэж зун зуны наадамд
түрүүлсээр хурдан саарал хязаалан болов.
Хөгжим /Чонон саарал дууны хэсэг/
Нэвт:
Тэр зун нь Мянгад сумын “Их аралын сургууль”-ийн баяр наадмаар ойрхи аймаг
сумдын өөлд, хасаг, баяд, дөрвөд, торгууд өчнөөн олон хүлгүүдийн нэг нь ч
Гомбын саарлын өмнө давхисангүй.
Шум /наадмын талбайд цугласан холын хүмүүс наадах чинь бүдүүн
морь байна/
Нэвт:
Хүмүүсийн маргааныг тасалж Гомбын хязааланг дахин шүдлэж үзэхэд яахын аргагүй
хязаалан байсанд хэн ч юу ч гэж чадсангүй.
Бат-Очир хүү: Аав аа миний чонон саарал морьд гарахаар саахалт хэрийн газар
тасарчихаад, жаахан биеэ нөөгөөд, хоёр чихээ сортолзуулаад л хойноос морь дөхөх
чимээ чагнаж байгаад дөхөөд ирэхээр нь дахиад холдоод явсаар байгаад цуцахгүй
ороод ирдэг шүү.
Гомбо:
Тийм үү миний хүү сайн ажжээ. Нээрэн ч аав нь аль хурднаа унаад ирчихээд
саарлыг арайхийн гүйцэж барьж байна шүү. Миний бор хүү сайн унаач болжээ.
Нэвт:
Наадмын талбай дээр цуглан суусан нутгийн хөгшид ийн ярилцав.
-
Энэ
саарал морь чинь нөгөө домог болон яригдаж ирсэн үе нугаламгүй ажнай хүлэг
мөнөөс мөн.
-
Тэгэхээр
залуучууд та нар алсдаа ясыг нь заавал үзээрэй.
Нэвт:
Дараа зун нь зэргэлдээх Увс аймгийн даншиг наадамд уралдав. Хол ойрын олон
хүлэг баруун хязгаарын даншигт хурд хүчээ сойхоор очжээ. Энэ үеэр чонон саарлыг
уралдахыг мэдээд Увсынхан бусад шиг бид ч гэсэн гадны моринд наадмын түрүүгээ
алдаж болохгүй. Нэр төрөө бодох хэрэгтэй гээд чонон саарлын өмнө давхих хүлэг
хэрэв уралдуулахгүй бол болохгүй нь гэжээ. Гэвч гүйцэж түрүүлэх магадлал
багатай учир ямар ч хамаагүй аргаар түрүүлүүлэхгүй гэж хүмүүс явуулж морьд
гараанаас гарахад чонон саарлыг барьж хоцроожээ. Уралдааны морьд газрынхаа талд
ороход чонон саарлыг араас нь тавихад юу ч харагдахаа больтол тоос манаруулан
алга болжээ.
Шум /морины бариан дээр хүмүүс одоо чамайг түрүүлэхийг чинь
харъя л даа гээд бардамнан ярилцана/
Tuesday, May 6, 2014
Б.Лхагвасүрэн “Уянгын тойрог”
Тооноор буусан наран дээр
Хормой хумин
Торгоны хээ залгуулан
Учрал бэлгэдэн ижий нь
Эцгийн нь дээлийг оёно.
Өөдрөг явахыг зөгнөж
Өвдгөөрөө энгэр захыг нь түшнэ
Тоонын шигшиг дуурайлган
Торгон мяндас нар зөв даллана
Р.Чойном “Миний шүтээн”
Холын бүдэгхэн цагийн
Хонины нэхийн өлгий чи
Энэ хорвоод юуг шүтдэг юм бэ гэж
Эзнээсээ одоо асуу
Тохойн чинээхэн нялх үед минь
Толгойн дээр зүүлттэй байсан
Эсгийгээр хайчилсан үнэг чи
Эзнээсээ одоо асуу
Шүтлэгтэн биш
гэлээ ч би
Шүтдэг ганцхан
шүтээнтэй
Monday, April 28, 2014
Ардын уран зохиолч П.Бадарчийн "Есөн эрдэнийн орон"
Ивээлт нарны цацраг алтан эрдэнэ
Ижий таны минь цацал мөнгөн эрдэнэ
Monday, March 24, 2014
Д.Нацагдорж "Миний ээж"
Монгол vзэсгэлэнт саран гуа, намайг төрvvлсэн ээж
Яруу сайхан эгшгээрээ бөн бөн бvvвэйлсэн ээж
Яруу сайхан эгшгээрээ бөн бөн бvvвэйлсэн ээж
Subscribe to:
Posts (Atom)